Can't see images? Click here...
Keep Calm and Carrion

2021 оны 3-р сарын цахим тойм мэдээ, Олон Улсын Шувуулахуй болон Махчин шувуу Хамгаалах Холбоо (ОУШМХХ)

Энэхүү цахим тойм мэдээг олон орны хэл дээр нийтэд хүргэж байгаа бүх сайн дурын орчуулагч нарт талархалаа илэрхийлье. Хэрвээ та орчуулагын багт нэгдэхийг хүсвэл дараах имэйлийн дагуу холбогдоорой - muehle@iaf.org. Мөн танай орны хэл дээр энэ мэдээлэл орчуулагдаагүй тохиолдолд та бидэнтэй хандаж орчуулгаа илгээснээр бид фэйсбүүк хуудаст байршуулах боломжтой.

Улс орнуудын төлөөлөгч, орчуулагч, клубүүдын төлөөллүүд анхааралаа хандуулна уу: Холбооны зүгээс гаргаж буй олон орны хэл дээрх энэ цахим тойм мэдээг клубын гишүүд, шувуу сургагч нар болон найз нөхөддөө дамжуулан хуваалцаарай гэж хүсэх байна. Олон нийтийн сүлжээнд энэхүү цахим мэдээг “шэйр” хийж Шувуулахуй-г таниулахад хувь нэмэр оруулаарай!

 

200-р хавтаст хэрэг: Бернийн конвенцийн мониторинг

Өнгөрсөн 2-р сард Бернийн конвенцид 200-р хавтаст хэрэг бүртгэгдлээ. Энэ системд Бернийн конвенцийн зөрчлийг 1984 оноос хойш хувь хүмүүс, байгууллагууд мэдээлсэн бөгөөд шийдвэрлэж болох хавтаст хэрэгүүдэд Европын холбооны байнгын хороо хяналт тавин ажиллаж байна.  

Энэ систем нь олон улсын, үндэсний болон орон нутгийн оролцогч талуудын хооронд бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх үнэтэй хэрэгсэл болсоор байна. Оролцогч талууд засгийн газрын эсрэг хавтаст хэрэгүүдийг нээх боломжтой бөгөөд дараа нь хэрэг зөрчилтэй болох нь тогтоогдвол үүнийг арилгуулахыг шаардах эрхтэй.

Байнгын хороо нь эдгээр оролцогч талууд хоорондоо санал солилцох, нийтлэг шийдлийг олох платформыг бүрдүүлж өгдөг бөгөөд хатуу, уян хатан бус шийтгэлийн оронд нэгдмэл, хамтын зөвлөмжийг хөхүүлэн дэмжиж шийдвэрлэдэг байна. Мөн энэ систем нь хил дамнасан нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэж, шийдвэрлэх боломжийг бүрдүүлдэгээрээ чухал ач холбогдолтой юм.

Байнгын хорооны дарга Jana Durkošová-н бүрэн нийтлэлийг энд дарж уншина уу.

Хэрвээ та бүхэн ОУШМХХ Бернийн конвенцид оруулах хувь нэмэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, эсвэл конвенцийн хуралд оролцохыг сонирхож байвал ОУШМХХ-ны нарийн бичигтэй дараах имэйлээр холбогдоорой, info@iaf.org.

Канадын Онтарио хотод Шувуулахуйн хууль эрх зүйн орчныг сайжрууллаа

Бид Онтарио дах Шувуулахуйтай холбоотой сайн мэдээг  та бүхэнд дамжуулж байгаад туйлын их баяртай байна. Өнөөдөр Онтарио мужийн Байгалийн нөөц ба ойн аж ахуйн хүндэт John Yakabuski дараах шинэ журмуудыг батлав:

Махчин шувууны квот болон тусгай зөвшөөрлийн шаардлагыг арилгаж, тусгай зөвшөөрөлтэй бүх шувуу сургагч нарт нийт 4 зүйлээс жилд 1 шувуу авах эрх болох Хойд Гошавкийг анх удаа хязгаарлагдмал тоотой оруулахаар боллоо.

Энэ сайжруулалт нь хэд хэдэн шалтгааны улмаас маш чухал ач холбогдолтой бөгөөд үүнд:

Энэ нь Онтарио нь Канадын (Саскачеваны ард) хоёр дахь муж болж, зөвшөөрөлгүйгээр эрхтэй шувуу сургагч нар шувуу барихыг зөвшөөрлөө.

Үүнд бодлого гэхээсээ илүүтэйгээр зэрлэг байгальтай уялдаатай зан үйлийг тусгах нь илүү аюулгүй, тогтвортой хууль эрх зүйн орчин юм.

Энэ нь Онтарио дахь Шувуулахуйн эрх зүйг бодит практик үйл ажиллагааг эрс сайжруулж, Харцагыг шувуулахуйд сургах боломжийг олгож байгаа юм. Энэ нь шинжлэх ухаан, шувуулахуй, зэрлэг ан амьтдыг зүй зохистой ашиглах нь хамгаалалтыг сайжруулдаг гэсэн итгэл үнэмшилд тулгуурладаг.

Зэрлэг ан амьтдыг Онтариод анх 2012 онд тусгай зөвшөөрлийн дагуу зөвшөөрсөн бөгөөд 4 зүйлийн 25 хүртэлх шувуу сургах боломжтой байв. Энэ нь тус муж дахь шувуулахуйг хөгжүүлэх боломж байсан боловч өргөдөл гаргасан хүмүүс эхний шувууны зөвшөөрлийг авахад хүндрэлтэй байсан байна. Өнөөдрийн шийдвэр нь эдгээр хязгаарлалтыг арилгаж, зэрлэг ан амьтдыг зохицуулалтад ашиглах боломжийг нэмж оруулснаар Канадын хамгийн олон хүн амтай мужид шувуулахуйн  уламжлалт зан үйлийг ирээдүй хойч үедээ таниулах боломжтой болж байна.

Энэ өдөр бол бид бүхний хувьд маш сайхан өдөр бөгөөд ОУШМХХ-ны дэмжлэг, АНУ, Канадын НАФА-ийн гишүүдээс ирүүлсэн олон тооны сэтгэгдлийн үр дүн юм. Онтариогийн шувуу сургагч нарт талархаж байна!

Та бүхэнд баярлалаа,

Martin Geleynse

ОУМШХХ-ийн төлөөлөгч, Канад, Онтарио Харцагын клубын Ерөнхийлөгч асан

“Мэдлэг түгээцгээе” цуврал уулзалтууд

Энэхүү цуврал уулзалтын сонирхолтой илтгэгчээр Steve Tait оролцлоо. Steve нь АНУ-ын дуулга урлаач бөгөөд өөрийн олон жилийн дуулга урласан туршлага болон түүний зарим нэг ажлуудын талаар ярилцлаа. Энэ уулзалтад олон орны 70 орчим оролцогчид оролцлоо.

Хэрвээ та бүхэн энэ цуврал уулзалтад оролцохыг сонирхож байвал, хүсэлтээ дараах хаяг руу илгээнэ үү, info@iaf.org. 

Хэрвээ цагийн зөрүүнээс шалтгаалан та уулзалтад оролцох боломжгүй бол уулзалтын бичлэгийг авах талаарх хүсэлтээ бидэнд ирүүлээрэй.

Мөн манай холбооны сошиал хуудасуудыг даган цуврал уулзалтуудын талаар мэдээлэл аваарай.

Хувиараа хандивлагч болохын тулд

ОУШМХХ-ны зүгээс ХУВИАРАА ХАНДИВЛАГЧДЫГ дэмжих зорилгоор ямар нэгэн клубын гишүүн биш байсан ч холбооны өдөрлөг болон сайн дураар байгууллагын хүрээн дэх ажлуудад туслахыг хүлээн зөвшөөрсөнийг зарлахад таатай байна. Мөн хувиараа гишүүн бологчид холбооны жил бүр гаргадаг сэтгүүлийг хүлээн авах боломжтой.

ОУШМХХ-ны үндсэн фейсбүүк хуудас

Цахим тойм мэдээ болон сэтгүүлүүдийг хүргэж байна.

Хэрвээ та бүхэн цахим тойм мэдээ болон сонинг хүлээн авах ОУШХ-ны шуудангийн бүртгэлийн жигсаалтанд бүртгүүлэхийг хүсвэл энэ товч дээр дарна уу.

Бүртгэлийн жигсаалтанд өөрийн имэйлийг нэмнэ үү.

Клубүүдийн төлөөлөл болон төлөөлөгч нарт: ОУШМХХ-ны энэхүү цахим тойм мэдээг бүх гишүүддээ түгээж өгнө үү.

Мөн энэхүү тойм  мэдээг өөрсдийн сэтгүүл болон сонинд ашиглах зэрэг нээлттэй болно

 

International Association for Falconry and Conservation of Birds of Prey

info@iaf.org

www.iaf.org

LIKE TWEET FORWARD

You have received this email as a National Delegate or representative of an IAF member club or organisation, or as someone interested in our work.

Unsubscribe

MailerLite