2019 оны Зүүн Өмнөд Азийн (SEA) спортын их наадамд зориулан олон тэрбум песогийн хөрөнгө оруулалтыг хийсэн хэмээн тэмцээний ерөнхий зохион байгуулагч Пүрэв гарагт мэдэгдсэн. Tarlac хотод байрлах New Clark City спорт цогцолборын бүтээн байгуулалтын явц 11 дүгээр сарын 30-ны өдөр их наадам эхлэхээс 4 сарын өмнө бүтээн байгуулалтын ажил дуусах төлөвтэй байна. New Clark City төв нь 1934 онд байгуулагдсан the Rizal Memorial спорт цогцолбороос хойш Засгийн Газрын санаачлагаар баригдсан 20,000 хүний суудалтай, 2000 хүний багтаамжтай усан бассейн болон хөнгөн атлетикийн заалаас бүрдсэн анхны томоохон спорт цогцолбор болох юм. Олон Улсын түвшний нэр хүндтэй тэмцээн зохион байгуулах эрх авсан тул уг наадмын бүтээн байгуулалтын ажилд 6 тэрбум песо зарцуулсан. Филиппин Улсад зохион байгуулагдах Зүүн Өмнөд Азийн (SEA) спортын их наадмын зохион байгуулалтын хорооны гүйцэтгэх захирал Ramon Suzara: “Эдгээр бүтээн байгуулалт нь манай улсын олон улсад таниулахад онцгой нөлөөтэй”. “Энэ наадмын зорилго нь тамирчдад илүү амжилт үзүүлэн медаль авахад туслах явдал юм.” Хэмээн онцлон дурдсан. "Бид үүнийг зөвхөн SEA Games арга хэмжээний түвшинд биш, Азийн их наадмын түвшинд зохион байгуулах болно." Хөнгөн атлетикийн тамирчин Suzara хэлэхдээ Филиппиний тамирчдын амжилт нь наадамд оруулсан хөрөнгө оруулалтыг шууд нэг удаадаа нөхөж чадахгүй ч хожим урт хугацаандаа нөхөх бүрэн боломжтой хэмээжээ. Энэ нь ойрын 20 жилийн дотор хөрөнгө оруулалтын зардлаа нөхөн орон нутгийн иргэд, үндэсний тамирчид, арилжааны газруудад ашигтай байх болно гэж Suzara, Filipino хэлсэн байна. |