Уншигч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! SMEAG академийн шинэ долоо хоногийн мэдээг хүлээн авч тухлан уншина уу! ~

Бидний бэлтгэсэн мэдээллийн талаар илүү олон зураг, видео үзэхийг хүсвэл доор байрлах холбоос дээр дарна уу!

Та бүхэндээ амжилтаар дүүрэн долоо хоногийг хүсье! 😊✨

Mactan-Cebu Олон Улсын нисэх буудлын (MCIA) терминалын хураамж болох PHP850 зорчигчид нэмэлтээр төлөх хэрэггүй болсон. Энэ хураамжийг 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нислэгийн тийзэд шингээн тооцож байхаар болсон байна.

Себу хотоос шууд Терминал 2-оор дамжиж буй Олон Улсын нислэгүүд энэ шинэчлэлд бүрэн шилжиж дуусаагүй байгаа. 2019 оны 9-р сарын 1 гэхэд бүрэн шилжиж дуусна. Системийн шинэчлэл хийгдэхээс өмнө онлайнаар нислэгийн тийз худалдан авсан болон Терминал 2-оор дамжиж буй зорчигчид PHP 850 хураамж онгоцны буудал дээр нэмэлтээр төлсөн хэвээр байна.

Себу хот нь Филиппины арлуудын төвд байрлах Visayas хэсэгт оршдог. Тус улсын халуун бүсийн бусад арлуудын адил Себу хот хуурай халуун болон борооны 2 улиралтай. 6 дугаар сарын 2 дах долоо хоногоос эхлэн Филиппин Улсад борооны улирал эхэлж байгаа тухай the Philippine Atmospheric Geophysical and Astronomical Services Administration (PAGASA) байгууллага мэдэгдсэн.

Филиппиний борооны улирал 6-10 дугаар саруудын хооронд үргэлжилдэг ба ихэвчлэн үүлэрхэг их хэмжээний хур тунадас унадаг. Себу хотын томоохон давуу тал бол газарзүйн байрлал юм. Газар дээрх диваажин мэт байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн энэ хотод далайн хар шуурга дайран өнгөрөх нь маш ховор үзэгдэл билээ.

“Би сонссон мартсан. Би харсан санасан. Би хийсэн ойлгосон.” - орчин цагийн боловсролын салбарт өргөн хэрэглэж буй Күнзийн сургааль юм. Бид боловсролыг хичээлийн танхимийн дөрвөн хананаас илүү өргөн цар хүрээтэй сэтгэн ойлгох хэрэгтэй.  

Дунд ангийн сурагчид аливааг таньж мэдэх сонирхол өндөр байдаг тул тэдэнд зориулсан тусгай тэмцээн зохион байгуулахаар бид шийдсэн юм. Энэ тэмцээн маш онцлог бөгөөд гол зорилгуудын нэг нь сурагчдын англиар ярих чадварыг илүү хөгжүүлэх зорилготой.

Тэмцээн 5 үе шаттай. Эхний шатанд сурагчид багаар хуваагдан үг дамжуулна. Хоёрдугаар үед багийн гишүүд хоорондоо бяцхан өгөгдсөн зүйлсийг дамжуулна, гэхдээ бусад багуудад мэдэгдэх ёсгүй. Гуравдугаар үед өгөгдсөн зургийг эвлүүлэх бол 4 ба 5 дугаар үеүдэд хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготой даалгавар өгдөг. Тухайлбал өгөгдсөн өнгийн цаасыг ашиглан гоёлын даашинз урлах гэх мэт.

Дээрх даалгавруудыг багаараа биелүүлэхдээ сурагчид зөвхөн англи хэлээр хоорондоо ярилцах ёстой.

Зун цаг дуусан борооны улирал айлчлан ирж байна. Үүлэрхэг, бүүдгэр өдөржин бороо орно гэж битгий санаа зовоорой. Манай сургуулийг сонгон суралцаж буй оюутнуудынхаа тав тух, сургалтын чанараас гадна бид тэдний чөлөөт цагаа хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлэхэд анхааран ажилладаг. Манай сургуулийн оюутны зөвлөх багш нарын баг ээлжит уулзалт-семинар 2019 оны 6 дугаар сарын 12-нд зохион байгуулсан. Уулзалт-семинарын үер багш нар туршлага солилцон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахаас гадна оюутнуудад туслах үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар санал, туршлага солилцох хэлэлцүүлэг явуулсан.

Hopkins Интернешнелтэй хамтран хэрэгжүүлэх “Speaking Master” сургалтын туршилтын хичээлийг 2019 оны 6 дугаар сарын 8-нд SMEAG академийн Capital кампус дээр амжилттай зохион байгууллаа. Ярианы ур чадварыг эрчимтэй хөгжүүлэх зорилготой энэ сургалт нь албан ёсны TOEIC шалгалтын ярианы шалгалт дээр суурилсан. Туршилтын хичээл "Training for the Trainers" сэдэвтэй зохион байгуулагдсан ба Hopkins Интернешнелийн Сургалт хөгжил хариуцсан менежер хатагтай Angela Concepcion манай багш нарт TOEIC ярианы шалгалтын дагуу оюутны ярих ур чадварыг хэрхэн сайжруулах талаар сургалт орсон.

Сургалт-семинар өндөр түвшин зохион байгуулагдан манай багш нарт нэн хэрэгтэй зүйлсийг заасан үр дүнтэй сургалт байлаа.  

6 дугаар сарын 9-ний ням гарагт эрчимжүүлсэн IELTS болон “Junior” хүүхдийн зуслангийн сурагчдын хооронд сагсан бөмбөгийн тэмцээн болж өнгөрлөө. Багийн тамирчид маш өрсөлдөөнтэй, эрч хүчтэй, эн тэнцүү өрсөлдсөний эцэст эрчимжүүлсэн IELTS ангийн эмэгтэй баг, “Junior” хүүхдийн зуслангийн эрэгтэй баг тус тус алтан медалийн болзол ханган бусад багуудаа хошуучилсан.

SMEAG GROUP

SMEAG Global Education | Study English |  SEE MORE

SMEAG PHILIPPINES

SMEAG Global Education | Study English |  SEE MORE

GLOBAL SCHOOL

GAC| Private School | 4th Campus |  SEE MORE

JUNIOR CAMP

SMEAG Junior Camp | Study English  |  SEE MORE

SMEAG AUSTRALIA

Melbourne Campus | Learn English | SEE MORE

SMEAG ONLINE

Online Education | Study English  |  SEE MORE



SMEAG

info@smenglish.com

032-520-9208

www.smeag.com

You received this email because you signed up on our website or made a purchase from us.

Unsubscribe
MailerLite