SMEAG May News Can't see images? Click here...

Гайхалтай сайхан өдрийн мэнд хүргэе! SMEAG академи долоо хоног тутамд сонин бэлтгэн уншигч та бүхэнд өргөн барьдаг билээ. Өнгөрсөн долоо хоногт манай сургуулийн эргэн тойронд ямар сонирхолтой зүйл болсон талаар хамтдаа сонирхоцгооё! ~

Бидний бэлтгэсэн мэдээллийн талаар илүү их зураг, видео үзэхийг хүсвэл click товчлуур дээр дарна уу!

Та бүхэндээ эрч хүчээр дүүрэн долоо хоногийг хүсье! 😄🎉

SMEAG Олон Улсын академийн Classic, Sparta кампусуудын ойролцоо Себу хотын томоохон 2 худалдааны төв оршдог. Ayala Mall болон SM City Mall төвүүд нь ердөө 10 минутын зайтай байрладаг.

Себу хотын Ayala худалдааны төв нь олон үндэстний ресторан, кино театр, дэлхийн алдартай брендүүд болон олон сонирхолтой тоглоом, үйлчилгээний төвүүдийг багтаасан залуусын чөлөөт цагаа сонирхолтой, зугаатай өнгөрүүлэх бүх нөхцөлөөр хангасан газар юм. Зөвхөн худалдаа үйлчилгээний төвөөс гадна маш үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн, усны ертөнцөөр аялах боломжтой.  

SM City Mall нь зөвхөн Филиппинд төдийгүй Азийн хамгийн том худалдаа, үйлчилгээний төв юм. Энэ асар том цогцолборт дэлгүүр, дэлхийн брендүүд, өндөр зэрэглэлийн ресторан болон түргэн хоолны газрууд, кофе шоп, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын газар зэрэг асар олон төрлийн сонирхолтой газрууд үйл ажиллагаагаа явуулдаг.

SMEAG академийн байршил болон үзэсгэлэнт Себу хотын талаарх бидний бэлтгэсэн видеог үзээрэй!  ~ 😊

Петр болон түүний эхнэр Мариатай танилцана уу. Залуу хосууд маань англи хэлний мэдлэгээ сайжруулахын зэрэгцээ үзэсгэлэнт байгальтай Филиппин Улсаар аялах зорилготой алс холын Орос орноос бидний зорин ирсэн. Тэдний сонирхолтой адал явдлаар дүүрэн аялал болон SMEAG академид суралцан хэлний мэдлэг нь хэрхэн сайжирсан талаар энгийн бөгөөд гайхам сонирхолтой ярилцлагыг хүлээн авч үзнэ үү. Англи хэлний мэдлэгээ маш сонирхолтой аргаар үр дүнтэй сайжруулахаар дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирдэг оюутнуудаараа бид үргэлж бахархдаг билээ. Тэдний нэг болох залуу хосуудын ярилцлагыг энэ удаа бид онцлон танилцуулж байна. 👫📚🧡

Тайвань үндэстний хоол дэлхийд өөрийн гэсэн онцлог амтаараа алдартай билээ. Тайвань нь Min Nan, Teochew, Hokkien Chinese болон Япон хоолны онцлогуудыг өөртөө шингээсэн холимог төгс амт бүхий хоолны гайхалтай соёлтой ард түмэн.  

SMEAG академи энэ гайхалтай үндэстний хоолны соёлоос оюутнууддаа танилцуулах зорилгоор Тайвань үндэстний хоолны өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгөөр банш, үхрийн махтай шөл, дүфү зэрэг Тайвань үндэстний олон төрлийн хоол бэлтгэсэн. Оюутнууд маань олон төрлийн хоол, амттанаас амтлан нэгэн оройн найз нөхөдтэйгөө сайхан өнгөрүүлсэн. SMEAG академийн зохион байгуулсан Тайвань хоолны өдөрлөг Филиппинд сурч буй оюутнуудад тун шинэлэг, сонирхолтой болж өнгөрсөн.

Япон оюутан Аяа өөрийн SMEAG академид суралцаж байх үеийн дурсамжаасаа бидэнтэй хуваалцлаа! Аяа бүсгүй 12 долоо хоног ерөнхий англи хэлний ESL, 6 долоо хоног TOEIC, 6 долоо хоног бизнес англи хэлний ангид тус тус суралцан амжилттай төгссөн. SMEAG академид суралцаж эхэлсэн эхний хугацаанд тэрээр хэлний хүндрэлтэй тулгарч байсан боловч хичээнгүйлэн суралцаж мөн олон найз нөхөдтэй болон цагийг хөгжилтэй өнгөрүүлэн хэлний мэдлэгээ сайжруулж чадсан. Түүний англи хэлний мэдлэг суралцах хугацаанд тун гайхалтай сайжирсан. Уншигч та бүхэн түүний хэрхэн хүссэн түвшин хүртэл англи хэлээ сайжруулж чадсан тухай ярилцлагыг бүтнээр нь видео хэлбэрээр үзээрэй.  

Эрүүл амьдралын хэв маяг болон сурагчдаа илүү спортлог болгох үүднээс SMEAG академийн дэргэдэх “Global” ЕБ сургууль бүх насныхан сэлэх зорилготой 2 төрлийн усан сан ашиглалтад оруулсан. Бага ангийн сурагчдад зориулсан 3 feet гүнзгий усан сан, 4-5 feet гүн усан сан дунд болон ахлах ангийн сурагчдад зориулагдсан.  

Сурагчдын аюулгүй байдал бидний хувьд хамгийн эрхэм учир усан санд үргэлж мэргэжлийн усан спортын багш ажилладаг. Сэлж сурах эсвэл сэлэх ур чадвараа сайжруулах хүсэлтэй сурагч бүрд тохиосон сургалт өгдөг.

Та бүхэн SMEAG академийн оюутнууддаа зориулан бэлтгэсэн гайхалтай лаунжтай танилцсан уу? Лаунж бүр номын сан болон 2 хөргөгч, 9 микро долгионы зуухтай. Оюутнууд болон багш, ажилтнууд маань оюутны лаунжид цай, кофе болон зууш идэн тухлан амардаг. Ширээний теннис, ширээний хөл бөмбөг болон ширээний бусад хөгжилтэй тоглоом тоглон найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх тав тухтай орчинг бид бүрдүүлж чадсан. Та ч гэсэн энд зочлон тухлах боломжтой шүү.

LEARN ENGLISH

STUDENTS POPULATION PER NATIONALITY

   URL: https://drive.google.com/open?id=1Yf5WOKVCqhJUmUTJa3i_X4vUmoiaCyo4

COMMUNITY

smeag camp

SMEAG GROUP

SMEAG Global Education | Study English | About Us |  SEE MORE

smeag camp

SMEAG PHILIPPINES

SMEAG Global Education | Study English | About Us |  SEE MORE

smeag camp

SMEAG GLOBAL SCHOOL

GAC| Private School | 4th Campus |  SEE MORE

smeag

SMEAG AUSTRALIA

Melbourne Campus | School Facilities | About us SEE MORE

smeag camp

SMEAG JUNIOR CAMP

SMEAG Junior Camp | Study English  |  About Us |  SEE MORE

smeag camp

SMEAG ONLINE

Online Education | Study English  |  About Us |  SEE MORE

Facebook Twitter Youtube Instagram
Department of Tourism

Department of Tourism

Accreditation Number: TCN-RO7- 00000058-2016

SMEAG

info@smenglish.com

032-520-9208

smenglish.com

SHARE FORWARD

Hope you'll have a great month ahead!

Not Interested?

MailerLite