SMEAG March News Can't see images? Click here...

Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе! SMEAG Олон Улсын академи өнгөрсөн долоо хоногт болсон сонирхолтой үйл явдлын талаар онцлон танилцуулахад бэлэн боллоо! ~

Бидний бэлтгэсэн нийтлэлийн талаар илүү зураг, видео үзэхийг хүсвэл доор байрлах click товчлуур дээр дарна уу!

Танд амжилтаар дүүрэн долоо хоногийн хүсье! 😊✨

Филиппиний үндэсний хоол сүүлийн жилүүдэд жуулчдын анхаарлыг тун ихээр татаж байгаа билээ. Аяллын хамгийн дурсамжтай зүйлсийн нэг бол яах аргагүй тухайн үндэстний хоол, тэр тусмаа гудамжны хоолны соёл, урлаг юм. Азийн орнуудын хувьд гудамжны хоол үргэлж онцгой амт, онцгой өөрийн гэсэн дахин давтагдашгүй ёс заншил, хоолны урлаг дах өөр дүр төрхийг илэрхийлдэг. Энэ өвөрмөц, гайхалтай соёлын талаар Netflix “Street Food” нэртэй баримтат кино бэлтгэн танилцуулж байгаа.

Азийн орнуудын хоолны соёлын талаарх энэ баримтат кинонд Себу хотыг онцлон оруулсан. Себу хотын Кордов арал дээр бяцхан хоолны мухлаг ажиллуулдаг 71 настай настны мухлагийн нэрийн хоолыг онцлон танилцуулсан. Nilarang Bakasi (sour stew with reef eels), Lambay (blue crabs), Pugita (octopus), Sa-Ang (spider conch), Kinilaw (Cebuano ceviche), Lato (sea grapes) зөвхөн Филиппинд л амталж, идэж болох гайхамшигтай далайн хоолнуудын багахан хэсэг нь билээ. Өөрийн гэсэн өвөрмөц байгаль, гайхалтай арлуудаас тогтсон энэ сайхан оронтой танилцан Филиппиний өв соёлын салшгүй нэг хэсэг болох гудамжны хоолны гайхамшигт амтыг зөвхөн биелэн ирж өөрийн нүдээр үзэн амтлах хэрэгтэй. Үүнийг үгээр тайлбарлан хэлэх аргагүй!

Бидний өргөжүүлэн хөгжүүлж буй шинэ төсөл бол SMEPace кампусын хөтөлбөр. Энэ хөтөлбөр нь онлайн болон зайны сургалтыг гайхалтай үр дүнтэй хослуулж чадсанаараа онцлог юм. 

Энэ хөтөлбөрийг Seoul хотод байрлах төв оффист амжилттай туршин 2019 оны 5 дугаар сарын 7-нд Вьетнам Улсын Ханой хотод албан ёсны нээлтээ хийсэн. Манай хамт олны хувьд мэргэжлийн англи хэлний хөтөлбөртэй шинэ кампус нээнэ гэдэг нь үргэлж сэтгэл догдлуулам онцгой үйл явдал байдаг билээ. Товч бөгөөд даруухан албан ёсны нээлтийн үгний дараа Вьетнам үндэстний амтат хоол зооглон үзэсгэлэнт Хошимин хотын аялал зохион байгуулсан. SMEPace шинэ кампус нь SMEAG Олон Улсын академийн хувьд том амжилт хэмээн харж байна. 

Сайн төлөвлөх нь зорилгодоо хүрэх хамгийн чухал алхмуудын нэг юм. Оюутнууд зорилтод оноондоо хүрэхийн тулд нарийвчилсан төлөвлөгөө гаргах нь илүү үр дүнтэй байдаг. Ингэж төлөвлөгөө боловсруулан түүнийхээ дагуу сурах нь оюутнуудад зорилгодоо хүрэхэд илүү дөхөм болдог. Гэхдээ зарим оюутнууд хэрхэн оновчтой төлөвлөх талаар мэдлэггүй байгаа нь бидэнд ажиглагддаг.  

Иймд бид оюутнууддаа зориулан оновчтой, үр дүнтэй сурах боломжтой сургалтын хуваарь боловсруулж өгдөг. Ялангуяа анхан шатны түвшний оюутнуудад хичээлийн хуваарийн боловсруулж өгөх нэн хэрэгтэй. Сайн төлөвлөгөө, чанартай хичээлийн хуваарь нь оюутны сурах үйл явц болон ачааллыг жигд хуваарилан илүү үр дүнд хүрэх боломж олгодог. 

SMEAG Олон Улсын академи нь сурагчдын зуны амралтыг илүү үр дүнтэй байлгах үүднээс “Summer Clinic 2019” хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хөтөлбөр нь сурагчдын бие бялдар болон оюун ухааныг зэрэг хөгжүүлэх зорилготой.  SMEAG академи сурагчдад сэлэх, теннис, бадмингтон, волейбол, хөл бөмбөг, сагсан бөмбөг, урлаг, гар урлал, хөгжим, математик, англи хэл зэрэг цогц сургалтын хөтөлбөр санал болгодог. Сурагчдын сэлэх чадварыг усан спортын мэргэжлийн багш Mr. Robert White удирдлага доор мэргэжлийн төвшинд сайжруулдаг. 

SMEAG-ийн Summer Clinic хөтөлбөр нь сурагчдын бие бялдар, оюун санааны хувьд хөгжүүлэхээс гадна тэдний өөртөө итгэх итгэлийг дээшлүүлэн нийгмийн харилцаанд орох, бусадтай харилцах чадварыг илүү төгөлдөржүүлэх зорилготой. 

English Only Challenge буюу зөвхөн анги хэлээр ярих нэмэлт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд маань хөтөлбөрийн хүрээнд халуун бялуу хийж сурцгаасан. Энэ нэмэлт хөтөлбөр нь олон сонирхолтой үйл ажиллагааг багтаадаг бөгөөд EOC багшийн заавраар олон шинэ зүйлсэд суралцдаг. Оюутнууд зааврын дагуу том, жижиг янз бүрийн хэмжээтэй халуун бялуу өөрсдийн гараар хийн хөтөлбөрийн төгсгөлд бүгд амтархан зооглосон!

Бие даан сурах нь оюутан сурсан зүйлсээ баталгаажуулан үндсэн шалгалтад бэлтгэн өндөр оноо авахад чухал нөлөөтэй.SMEAG академи оюутны бие даан суралцах бүх таатай нөхцөлийг бүрдүүлэхээр зорьдог. Манай сургуулийн бие даан сурах өрөөнд оюутнууд хүссэн хугацаагаар хичээллэх боломжтой бөгөөд зөвхөн хичээлдээ төвлөрөхөд туслах зорилгоор нам гүн орчинг бүрдүүлсэн. 

Бие даан сурах өрөөг оюутан сурах боломжтой хүссэн үедээ ашиглаж болно. Та бид бүгд бие даан сурах нь хүссэн үр дүн, мэдлэг ур чадвараа олж авахад нэн чухал гэдэгтэй санал нэг байгаа гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн жилүүдэд оюутнуудын бие даан суралцах хугацаа уртсаж байгаад бид туйлын баяртай байгаа.  

SMEAG академи сургалтын чанартай хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна амралтын өдрүүдэд оюутнуудын тав тухтай амралтыг бүрэн хангах үүднээс олон төрлийн гадаад үйл ажиллагааг зохион байгуулдаг. Оюутнуудын амралтын үйл ажиллагааг оюутан хариуцсан менежер хариуцан амжилттай зохион байгуулдаг ба энэ удаа багш нарт мөн адил хэрхэн гадаад үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт хийсэн. Эдгээр сургалтад хамрагдсан SMEAG багш нар оюутны амралтын гадаад үйл ажиллагааг зохион байгуулах бүрэн боломжтой, хэрэгтэй бүх мэдээллээр хангагдсан. 

Гадаад үйл ажиллагааг багш нар ахлах ямар давуу талтай вэ? Оюутнууд амралтын өдрүүдэд аялангаа практик дээр сурсан шинэ зүйлсээ ахин давтах боломж бүрдэж байгаа юм. Хэл сурна гэдэг нь өдөр бүр давтах урт хугацааны процесс учир аялах үедээ ч сурсан мэдсэн зүйлсээ бататган давтах нь сургалтыг илүү үр дүнтэй болгоно.

Багш нар оюутнуудад аяллын маршрут болон аяллын онцлогийн талаар бүрэн мэдээлэл өгөхөөр гадна аяллын турш гайхалтай тоглоом бүхий хөтөлбөр зохион байгуулна. 

LEARN ENGLISH

STUDENTS POPULATION PER NATIONALITY

   URL: https://drive.google.com/open?id=1Yf5WOKVCqhJUmUTJa3i_X4vUmoiaCyo4

COMMUNITY

smeag camp

SMEAG GROUP

SMEAG Global Education | Study English | About Us |  SEE MORE

smeag camp

SMEAG PHILIPPINES

SMEAG Global Education | Study English | About Us |  SEE MORE

smeag camp

SMEAG GLOBAL SCHOOL

GAC| Private School | 4th Campus |  SEE MORE

smeag

SMEAG AUSTRALIA

Melbourne Campus | School Facilities | About us SEE MORE

smeag camp

SMEAG JUNIOR CAMP

SMEAG Junior Camp | Study English  |  About Us |  SEE MORE

smeag camp

SMEAG ONLINE

Online Education | Study English  |  About Us |  SEE MORE

Facebook Twitter Youtube Instagram
Department of Tourism

Department of Tourism

Accreditation Number: TCN-RO7- 00000058-2016

SMEAG

info@smenglish.com

032-520-9208

smenglish.com

SHARE FORWARD

Hope you'll have a great month ahead!

Not Interested?

MailerLite