Хэлцэл хийх ур чадварын курс
Тохиролцох, хэлэлцэх, ятган үнэмшүүлэх зэрэг ур чадвар нь бидний амьдралын алхам тутам бүрд хэрэг болдог томоохон ур чадвар юм. Аливаа төгс сайн гэрээ хэлцэл төрдөггүй харин түүнийг бүтээдэг.Гэрээ хэлцэл хийдэг хүмүүс харилцаа үүсгэх болон харилцааны өндөр ур чадварыг эзэмшсэн байдаг. Тэд гэрээ хэлцлийн явцад хамгийн чухал гэсэн зорилгыг олж илрүүлэх, тэрхүү зорилгуудыг хангахад илүү анхаарахын ач холбогдлыг сайтар ойлгож мэдсэн байдаг.
Энэхүү хөтөлбөрөөр бид гэрээ хэлцлийн үед анхаарах зүйлсээс эхлээд, гэрээ хэлцлийг хэрхэн амжилттайгаар (Win & Win) дуусгах талаар үзэх юм.Судалгаанаас харахад хүмүүс хоорондоо харилцахдаа ярьж байгаа бүх зүйлийн 80 хувь нь тодорхой хэмжээгээр буруу ойлгогдсон байдаг байна. Тиймээс хичээлийн туршид гэрээ хэлцлийн үед хэрхэн алдаа гаргахгүйгээр мэргэжлийн харилцагч байх талаар бодит кэйсүүд дээр багаараа ажиллах зарчмаар хичээл явагдах юм.
ХЭН ОРОЛЦОХ ВЭ? Энэхүү хөтөлбөрт хэлцэл хийх чадвараа сайжруулахыг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Хэрвээ та борлуулалт ажил эсвэл шийдвэр гаргах түвшний ажил хийдэг, гэрээ хэлцэл хийх хэрэгцээ шаардлагатай ажил хийдэг бол илүү тохиромжтой юм.
Хуваарь 2021.11.20, 27 өдрүүдэд 09:00-18:00 хооронд
Илүү дэлгэрэнгүй сургалтын агуулгатай танилцах бол та доорх холбоосоор орж үзээрэй. https://drive.google.com/.../1kfrlerkarFPpdQAMUmp.../view
БҮРТГҮҮЛЭХ БОЛ>> https://forms.office.com/r/RBmxUfmk09
Лавлах утас: 7000 0330
|