Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе! SMEAG академ долоо хоног бүр та бүхэнтэйгээ шинэ мэдээллээр дүүрэн золгодог билээ! ~

Бидний бэлтгэсэн мэдээллийн талаар илүү олон зураг, видео үзэхийг хүсвэл нийтлэлийн доор байрлах холбоос дээр дараарай!

Амжилтаар дүүрэн шинэ долоо хоногийг хүсье! 😊🎉

Ихэнх жуулчдын шинэ улсад очоод хийх зүйлсийн жагсаалтыг шоппинг буюу тухайн улсын худалдааны төвөөр үйлчлүүлэх ордог гэдэгт итгэлтэй байна. Улс орон бүрийн мөнгөн тэмдэгт нь тэр улсын эдийн засгийн хүчийг илэрхийлж байдаг. Валютын ханшийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй байх нь жуулчдад аяллын төсвөө зохицуулахад чухал нөлөөтэй. Себу хотын хувьд ихэнх худалдаа, үйлчилгээний төвд зөвхөн бэлэн мөнгөөр гүйлгээ хийгддэг онцлогтой бөгөөд вальют солих болон ОУ-ын картаас мөнгө авах боломжтой газрууд маш олон байдаг. Вальют солих газар бүрийн ханш харилцан адилгүй байх ба томоохон банкуудын ханш бага байдаг бол жижиг вальютын цэгүүдийн ханш өндөр байдаг онцлогтой. Жуулчдын хувьд бодит вальютын ханштай газар мөнгөө золиулах нь эдийн засгийн хувьд илүү ашигтай байх нь мэдээж юм.  

Бидний та бүхэнд санал болгох вальют солих цэгүүд нь  Bangko Sentral ng Pilipinas (BSP) төв банкны зөвшөөрөлтэй албан ёстой найдвартай вальют газар юм. 

Гадаад вальют солих зөвлөмж

1. Солих вальютаа бэлнээр авчран тухайн улсын мөнгөн тэмдэгтээр солих нь үргэлж илүү хямд тусдаг. 

2. Зарим тохиолдолд АТМ ашиглан валютаа солих нь илүү аюулгүй байдаг. 

3. Үргэлж валют сольсон баримтаа хадгалаж байгаарай.

4. Их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явах нь ямагт эрсдэлийг дагуулж байдаг.

5. Ямагт өөрийн аюулгүй байдлыг бодож байгаарай. Валютыг өдрийн цагаар солих нь илүү аюулгүй.

6. Хэзээ ч гудамж болон бусад олон нийтийн газар албан ёсны бус хувь хүн дээр валютаа солиулж болохгүй. Хуурамч мөнгөн дэвсгэрт байх магадлалтай.

SMEAG академи оюутнууддаа зориулан олон төрлийн шинэлэг сургалтын хөтөлбөр байнга боловсруулдаг. Энэ удаа бид IELTS хөтөлбөр дээр суурилсан  цоо шинэ Speaking Master сургалтын хөтөлбөрийг өлгийдөн авч байна. 

Speaking Master хөтөлбөрийг Capital кампус дээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэх түвшинд бэлтгэгдэж байгаа. Оюутны ярианы техник, ур чадварыг хөгжүүлэх, англи хэл дээр ярьж эхэлхэд тулгардаг нийтлэг айдас, асуудлыг TOEIC Ярианы хөтөлбөртэй хослуулан оновчтой шийдвэрлэж чадснаараа шинэлэг хөтөлбөр болж байгаа юм. Англи хэлний хэрэгцээ шаардлага эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед англи хэл дээр чөлөөтэй илтгэх чадварт оюутнуудаа сургах зайлшгүй шаардлага, шинэ зорилт бидэнд гарч ирсэн тул Speaking Master хөтөлбөрийг боловсруулсан. 

Road to IELTS - сургалт нь албан ёсны IELTS шалгалтад бэлтгэх боломжтой онлайн сургалт юм. Онайн хөтөлбөр нь Academic болон General Training Module-уудыг өөртөө багтаасан мөн албан ёсны IELTS шалгалтын дасгал ажил, өмнөх шалгалтуудад ирж байсан сорилууд дээр ажиллах боломж олгодог. Та энэ хөтөлбөрт хаанаас ч, хэзээ ч холбогдох боломжтой бөгөөд IELTS шалгалтад бие даан бэлтгэхэд тань үнэтэй зөвлөмж өгнө гэдэгт итгэлтэй байна. 

“Авч буй нь бус өгч буй хүн илүү аз жаргалтай байдаг гэдгийг үргэлж санаж яваарай.” ―H. Jackson Brown Jr.

Энэ үгээр SMEAG академийн оюутнуудын нутгийн ард түмэнд тусламжийн гараа сунгасан нэгэн сайхан үйл ажиллагааг илэрхийлж болно хэмээн бодож байна. Сайн үйлсийн үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүс дараа нь гадил завиар сэлүүрдэж, усанд сэлэн цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн.  

Энэ арга хэмжээ нь оюутнууд болон нутгийн иргэд харилцан туршлага солилцож өөрсдийн амьдралд тохиолдож байсан үнэтэй сургамжаа бусаддаа танилцуулдаг уламжлалтай. Манай сургуулийн оюутнуудын хувьд англи хэлний ярианы чадвараа сорих, улам сайжруулах гайхалтай боломжуудын нэг байлаа. 

Та хаа нэгтэй, хэзээ нэгэн цагт "Lechon" гэж юу болох талаар дуулж байсан уу? Lechon нь Филиппин Улсын Себу нутгийн хамгийн алдартай шарсан тооройн мах бөгөөд зөвхөн энд та хамгийн амттай тооройн махыг зооглох боломжтой. 

SMEAG академи оюутны оройн хоолны үер Себу хотын хамгийн алдартай үндэсний хоолны өдөрлөг зохион байгуулсан. Зөөлөн, шүүслэг, аман ормогц хайлах мэт мэдрэмж төрүүлдэг энэ хоол манай оюутнуудын сонирхолыг ихэд татаж байсан. SMEAG академи хичээнгүйлэн суралцаж буй оюутнуудаа урамшуулах зорилгоор олон үндэстний хоолны өдөрлөг тогтмол зохион байгуулдаг уламжлал билээ. Амтат хоол сайхан нөхөрлөл, дурсамж дүүрэн яриа өрнүүлэх боломж олгодог. Дараа сард ахин нэг гайхалтай үндэстний хоолтой уулзацгаая!

Bonita Home Activity нь хичээнгүйлэн суралцаж буй оюутнуудаа урамшуулах, олон үндэстний оюутнуудын найрсаг харилцаа, нөхөрлөлийг дэмжих зорилготой SMEAG академи зохион байгуулдаг. Энэ арга хэмжээний бас нэг зорилго бол охид, бүсгүйчүүдийн нийгмийн идэвх, дуу хоолойг олонд хүргэх, тэдний илтгэх ур чадварыг хөгжүүлэх юм. Та бүхэн энэ үйл ажиллагааны талаар видео, нэмэлт зураг үзэхийг хүсвэл доор байрлах холбоос дээр дараарай. 💖💖💖

Зуны амралтаараа аялангаа англи хэлний мэдлэгээ сайжруулах зорилготой Оман Улсын 72 оюутан SMEAG академийн 4 дэх кампуст амжилттай хүрэлцэн ирлээ. SMEAG Tarlac кампус 6 дугаар сарын 23-нд анхны Ойрх дорнодын оюутан, сурагчдад зориулсан зуны зуслангийн ээлжээ хүлээн авч байгаа юм. Англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөртэй зуны зуслан сурагчдын хувь хүний хөгжил болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах хөтөлбөрийг багтааснаараа онцлог билээ. 

SMEAG GROUP

SMEAG Global Education | Study English |  SEE MORE

SMEAG PHILIPPINES

SMEAG Global Education | Study English |  SEE MORE

GLOBAL SCHOOL

GAC| Private School | 4th Campus |  SEE MORE

JUNIOR CAMP

SMEAG Junior Camp | Study English  |  SEE MORE

SMEAG AUSTRALIA

Melbourne Campus | Learn English | SEE MORE

SMEAG ONLINE

Online Education | Study English  |  SEE MORE



SMEAG

info@smenglish.com

032-520-9208

www.smeag.com

You received this email because you signed up on our website or made a purchase from us.

Unsubscribe
MailerLite