Өдрийн мэнд хүргэе! SMEAG академи шинэ долоо хоногийн онцлох мэдээллээрэй уншигч та бүхэнтэй уулзахад бэлэн боллоо! ~

Та бидний бэлтгэсэн мэдээллийн тухай илүү олон зураг, видео үзэхийг хүсвэл нийтлэлийн төгсгөлд байрлах холбоос дээр дараарай!

Амжилтаар дүүрэн долоо хоногийг хүсье! 😊✨

Mactan-Cebu International Airport Authority (MCIAA) Олон Улсын нисэх буудал Филиппин Улсад хоёрдугаарт орох томоохон нисэх онгоцны зурвас барихаар төлөвлөж байна.  

MCIAA нисэх буудлын ерөнхий менежер Steve Dicdican хэлэхдээ “Phil. JAC Inc. байгууллага энэхүү хоёрдох томоохон нислэгийн зурвасын төслийн зөвлөхөөр шалгарч, нислэгийн зурвасын зураг төслийг хариуцахаар шалгарсан байна.” Энэ томоохон хэмжээний бүтээн байгуулалт 2019 оны сүүлээр ашиглалтад орохоор төлөвлөж байна. 

Cebu Ocean Park нь Visayas болон Mindanao арлууд дээр баригдаж буй анхны усан парк юм. Энэ парк 2019 оны 4 дүгээр хагаст ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. 

Себу хотын далайн парк үзвэр үйлчилгээ, ресторануудаас бүрдсэн Филиппин Улсын хамгийн том усан парк болно. SM Supermall болон Cebu Sealife Park Inc., байгууллагууд хамтран хэрэгжүүлж буй томоохон хэмжээний байгууламжийн төсөл юм. Эдгээр байгууллагууд нь 10 жилийн өмнө Манила хотын усан парк дээр мөн хамтран ажиллаж байсан туршлагатай. 

Cebu Ocean паркийн барилгын гүний барилгын ажил ид хийгдэж байгаа бөгөөд энэ парк хамгийн сүүлийн үеийн үзвэр, үйлчилгээний шинэчлэлийг өөртөө агуулсан маш сонирхолтой томоохон хэмжээний цогц үйлчилгээний төв болно. Та бүхэн Себу хотын далайн усан паркаар аялахыг хүсэж байна уу?

SMEAG академийг зорин суралцах оюутны тоо жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад бидний үйл ажиллагаа ч мөн адил өргөжин тэлж байгаа билээ. Манай сургууль Олон Улсын тавцанд нэгэнт өөрийн гэсэн байр сууриа бэхжүүлэн хөгжиж байгаа энэ гайхалтай өөрчлөлтийг даган бид сургуулийн дэд бүтцээ соргогоор шинэчилж байна. SMEAG академийн гадаад харилцааг хариуцдаг Олон Улсын менежерүүдийн баг өөрсдийн гэсэн майл хаяг болон домайн хаягтай болсон.  

Манай сургуулийн Олон Улсын менежерүүд өдөр бүр маш олон тооны агентуудтай харилцан сургуулийн үйл явц, сургалтын талаар танилцуулдаг. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа боловч сургалтын чанар болон агент хоорондын нягт харилцааг хэвээр хадгалахаар хичээнгүйлэн ажиллаж байна. 

Та дараах жагсаалтаас манай Олон Улсын менежер, сургалтын алба болон бусад хэрэгтэй мэргэжилтнүүдийн и-майл хаяг, утасны дугаарыг харах боломжтой. Энд тусгагдсан байгаа хүмүүс нь танд болон манай сургуульд суралцаж буй оюутнуудад хамгийн түрүүнд туслан дэмжлэг үзүүлдэг оюутнуудтай ойр ажилладаг хүмүүс юм. SMEAG академийн хамгийн сүүлийн үеийн өөрчлөлт, мэдээллийн талаар сонирхсон асуултаа та хүссэн үедээ лавлан асуух боломжтой.

PTE Academic тестийн төв - Себу хот энэ тестийн төвийн үйл ажиллагаанд тун талархалтай хандаж байгаа. Бид 2018 онд анх 25 хүнээс шалгалт авч байсан ба өнгөрсөн оны сар бүрийн шалгалт өгөгчдийн дундаж 70, хамгийн ихдээ 100 хүн хүрч байлаа. Нийт 2018 онд 877 хүн албан ёсны РТЕ шалгалт өгсөн.  

2019 он гарснаар PTE Academic шалгалтын эрэлт эрчимтэй нэмэгдэж байна. Себу хот дахь PTE Academic тестийн төвд сар бүр 140 гаруй нутгийн болон гадаадын оюутнууд шалгалт өгч байгаа. Энэ оны 1-5 дугаар саруудын нэг сард шалгалт өгөгчдийн дундаж 87 болон өссөн үзүүлэлттэй байна. Цаашид ч мөн адил PTE Academic шалгалтын эрэлт өсөх төлөвтэй байгаа билээ.

SMEAG-3 дах кампус 7 дугаар сарын эхний долоо хоногт шинэ “Speaking Master” шинэ хөтөлбөр амжилттай өлгийдөн авлаа. Оюутны англи хэлний ярианы ур чадварыг хөгжүүлэхэд төвлөрсөн Speaking Master хөтөлбөр элсэлт авч эхэллээ. 

Яагаад Speaking Master хөтөлбөрийг сонгох хэрэгтэй вэ?

Speaking Master хөтөлбөр нь оюутнуудын ярианы ур чадварыг эрчимтэй хөгжүүлэхэд төвлөрсөн. Албан ёсны TOEIC Ярианы шалгалт дээр суурилдаг тул оюутан уг шалгалтад давхар бэлтгэх бүрэн боломжтой юм. Хөтөлбөрт оюутан 8 ба түүнээс дээш долоо хоног суралцан Олон Улсын илтгэх урлагийн клубын Toastmasters гэрчилгээтэй төгсөнө. Энэ хөтөлбөрт хамрагдсан оюутан зөвхөн англи хэлний ярианы ур чадвараа хөгжүүлэхээс гадна олон нийтийн өмнө ярих болон илтгэх ур чадварт суралцах юм. 

Өнгөрсөн 6 дугаар сарын 27-нд Себу хотын зэргэлдээ Mandaue хотод шөнийн 1 цагийн орчимд гал түймэр гарсан. Гал түймэрт орон гэрээ алдсан 1200 гаруй гэр бүлд яаралтай тусламж хэрэгтэй байна.  

SMEAG академийн оюутнууд энэ гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламж өгөхөөр сайн үйлсийн аян өрнүүлж байгаа. Манай сургуулийн оюутнууд өөрт хэрэггүй хувцас, гоо сайхны зүйлсийг хандивлахаас гадна бэлэн мөнгөн хандив цуглуулж байна. Бэлэн мөнгөн хандиваар нэн хэрэгтэй байгаа гэр бүлүүдэд шаардлагатай зүйлсийг нь худалдан авч өгөх боломжтой юм. 

Бид DAEAA байгууллагатай нягт хамтын ажиллагаатай ажилладаг. Манай хоёр байгууллага хамтран сайн үйлсийн аянд нэгдэн гал түймэрт гэр орноо алдсан айл өрхүүдэд зориулан тусламж цуглуулж байна. 

SMEAG академийг сонгон суралцах орос оюутнуудын тоо энэ жил эрчимтэй өсөж байна! Өнөөдрийн байдлаар манай сургуульд хэлний мэдлэгээ сайжруулахаас 88 орос оюутан суралцаж байна. Тэдний хичээнгүйлэн суралцаж буй эрч хүч, чармайлтыг сургуулиас урамшуулах зорилготой өнгөрсөн амралтын өдрүүдэд орос оюутнуудад зориулсан зугаалга зохион байгууллаа.  

Манай орос оюутнууд гайхамшигт Olango, Oslob арлуудын байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалан далайд сэлэн амралтын өдрийг сайхан өнгөрүүллээ. Оюутнууд далайн усанд сэлэн хөгжилтэй тоглоомууд тоглож, гадил завиар аялсан. SMEAG академийн үүд хаалга олон үндэстний оюутнуудад үргэлж нээлттэй байх болно. 

Филиппин Улс дэлхийн өнцөг булан бүрийн жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг аялал жуулчлалын бүсэд ордог. SMEAG академид сурахаар зорин ирж буй оюутнуудаа англи хэл сурахын зэрэгцээ байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулахыг бид үргэлж зорьдог. Бид энэ удаа Bohol арлаар аяллаа. 

Өдрийн аяллаар аль болох олон гайхалтай газруудаар аялахын тул оюутнууд өглөө эртлэн аялалдаа гардаг. Уншигч та биднээр хэлүүлэхгүй Bohol арал өөрийн өвөрмөц байгалийн тогтоц болох шоколадан довнуудаар алдартай гэдгийг мэдэж байгаа биз ээ. 

Оюутнууд үргэлжлүүлэн зөвхөн энэ арал дээр амьдардаг дэлхийн хамгийн бяцхан сармагчин болох tarsier сармагчныг үздэг. Энэ гайхамшигтай, үзэсгэлэн төгс арлаар нэг өдрийн аялал хийх нь хангалттай юм. Гэхдээ манай оюутнууд давчуу цагийн хуваарийн дагуу олон гайхалтай газруудтай танилцан өдрийн хоол хамтдаа зооглон үргэлжлүүлэн Loboc Eco Adventure паркаар аялан өдрийн аяллаа өндөрлөдөг билээ. 

Хүүхдийн гадаад хэлний бэрхшээлийг бага наснаас нь арилгах зорилготой SMEAG Global ЕБС англи хэлний зуны хүүхдийн зуслан зохион байгуулдаг. SMEAG академийн Tarlac хот дах салбар кампуст өрнө, дорно, дунд Азийн орны сурагчид зуны амралтаараа англи хэлний мэдлэгээ сайжруулахаар зорин ирдэг билээ.  

Global Junior зуны зуслан зөвхөн хүүхдүүдийн хэлний мэдлэгт анхаарахаас гадна соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. 

SMEAG GROUP

SMEAG Global Education | Study English |  SEE MORE

SMEAG PHILIPPINES

SMEAG Global Education | Study English |  SEE MORE

GLOBAL SCHOOL

GAC| Private School | 4th Campus |  SEE MORE

JUNIOR CAMP

SMEAG Junior Camp | Study English  |  SEE MORE

SMEAG AUSTRALIA

Melbourne Campus | Learn English | SEE MORE

SMEAG ONLINE

Online Education | Study English  |  SEE MORE



SMEAG

info@smenglish.com

032-520-9208

www.smeag.com

You received this email because you signed up on our website or made a purchase from us.

Unsubscribe
MailerLite