View in browser


ТоС-лог өглөөний мэнд! Бие лагшин тунгалаг гэж найдаж байна. Ойрд корона вирусээс өөр мэдээ сонсогдохгүй, хүмүүс ч оффисоосоо ажиллахгүй, ресторанууд ч хоосон шахуу, жоохон түгшүүртэй байна шүү. Гэхдээ өөр юу түгшүүртэй гээч? Уур амьсгалын өөрчлөлт.

Корона вирусийн "ачаар" бид маш олон зүйл сурч байгаагийн нэг нь хүмүүс уур амьсгалын өөрчлөлт байтугай ийм хэмжээний гамшигт бэлэн биш байгаа нь юм. Түүний гол шалтгаан нь хайнга, хайхрамжгүй байдал. Робин Виллиамсийн хэлснээр "Хэрэв бид ямар нэг өвчинтэй тэмцэх шаардлагатай бол хамгийн аймшигтай өвчинтэй тэмцэцгээе. Тэр нь хайнга байдал". 

БНХАУ аравхан хоногт 2 эмнэлэг барьж, ерөнхийлөгч маань тэдэнд 30,000 хонь бэлэглэж, улсууд энэ 3 сарын хугацаанд 20 вакцин гаргаж, туршиж эхлээд гайхшруулаад авав. Дэлхийн эдийн засаг доройтож ForeignPolicy.com "2008 оны санхүүгийн хямралыг зүрхний шигдээс гэж үзвэл корона вирусын үүсгэсэн хямрал бүтэн биеийн саажилт шиг л байна" гэсэн.

Гэхдээ юун түрүүнд юуг харуулсан бэ гэхээр, урьдчилан сэргийлэлт хамгийн үр дүнтэй. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн Европын орнуудтай харьцуулахад Монгол Улс урьдчилан сэргийлэлт сайн хийснээрээ хожиж буйг шагшин Forbes-д магтжээ. Хамгийн гол нь, хэрэв ганц вирус саажилт үүсгээд байгаа бол уур амьсгалын өөрчлөлт бол тархинд тусах сум. Бид оройтох л юм бол уур амьсгалын өөрчлөлтөд вакцин гэж байхгүй, эмнэлэг бариад ч үр нөлөөг нь дийлж чадахгүй. Иймээс коронагаас урьдчилан сэргийлсэн эрчээрээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шаардлагатай тулгараад байгаа юм. Робин Виллиамсийн хэлсэн тэр өвчинтэй бид тэмцэх хэрэгтэй.

Үүнд хүн бүрийн оролцоо чухал. Энэхүү товхимлоос бидний, бидний ойр тойрны хэрхэн оролцож, бүтээж байгааг уншаарай. Манай цахим товхимол, мэдээтэй холбоотой шүүмж, хүсэлт, асуулт байвал info@toc.mn хаягаар илгээнэ үү.

Нээрээ, бид 2019 онд юу хийснийг эндээс уншиж болно шүү.

Хүндэтгэсэн, 

ТоС баг

ТоС-ийн эргэн тойронд
3-р сарын 1

ТоC Холбооны Гүйцэтгэх захирлаар Э.Номиндарь томилогдлоо

Э.Номиндарь нь 2013 онд Монгол Олон улсын их сургуулийг Олон улсын менежмент чиглэлээр бакалаврын зэрэг, 2019 онд АНУ-ийн Колумбиа Их Сургуульд Тогтвортой хөгжлийн менежмент чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Тэрээр 2017 он хүртэл Монголын Банкны Холбоонд Төсөл хамтын ажиллагааны менежерээр ажиллах хугацаандаа  Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хариуцан ажиллаж байв. Ингээд 2018 онд Монголын тогтвортой санхүүгийн (ТоС) холбоог үүсгэн байгуулахад голлох үүрэг гүйцэтгэн 2018 оны 8 сар хүртэл ТоС Холбооны Гүйцэтгэх захирлаар ажилласан. 

Э.Номиндарь нь Монгол Улсын Тогтвортой санхүүгийн замын зураг, Ногоон таксономийг голчлон боловсруулж байсан бөгөөд АНУ, Камбож, БНХАУ-уудад тогтвортой санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай юм. Тэрээр Франкфуртын санхүү, менежментийн их сургуульд Уур амьсгалын дасан зохицох санхүүгийн мэргэжилтний зэрэгтэй.

ТоС Холбооны Гүйцэтгэх захирлаар үр бүтээлтэй ажилласан Бадрахын Найдалаа болон шинээр томилогдсон Энхтөрийн Номиндарь захиралд нийт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, цаашдын хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

#Таксономи #НогоонАнгилал

Банкууд ногоон зээлийн статистик гаргаж эхэллээ

Монгол Улс нь үндэсний хэмжээний ногоон үйл ажиллагааны ангилал буюу ногоон таксономио 12-р сард баталсан билээ. Таксономийн хэрэгжилтийг турших зорилгоор Монголбанк арилжааны банкуудаас ногоон зээлийн тайлагналын маягтын дагуу статистик авсан юм. Үүний үр дүнд, олгогдсон ногоон зээлийн ихэнх хувь нь тогтвортой аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийн салбарт байгаа нь тогтоогдов.

Арилжааны банкууд 2020 оны 2-р улирлаас эхлэн энэхүү маягтын дагуу ногоон зээлийн мэдээллээ тайлагнаж эхлэх юм. 

Ногоон Таксономийг унших
2-р сарын 20

Монголын ногоон таксономийн туршлагыг хуваалцлаа

Олон улсын санхүүгийн корпорацийн Тогтвортой банкны сүлжээний "Ногоон таксономийн цаашдын хандлага, хөгжиж буй орнуудын туршлага" сэдэвт вебинарт Уур амьсгалын бондын хөтөлбөр болон Монгол Улсын ногоон таксономийн туршлагыг хуваалцлаа.

Вебинарт ТоС холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь, Төсөл хамтын ажиллагааны менежер М.Оюунгэрэл нар оролцсон бөгөөд таксономийг боловсруулах арга хэмжээ, тулгарсан асуудал, мөн 2020 онд таксономийг хэрэгжүүлэхтэй холбоотой төлөвлөсөн ажлуудыг ярьсан юм. Тус вебинараар мөн Монгол Улс өөрийн үндэсний таксономио баталсан 2 дахь улс болсоныг мөн онцоллоо. Эхний улс нь БНХАУ юм.

Вебинарыг үзэх
Монголын пресентацийг татах
3-р сарын 5

Монголын нэхмэлийн салбарын ногоон санхүүгийн зах зээлийн эрэлтийг судлав

Нэхмэлийн салбарт хэдий хэмжээний ногоон санхүүжилт хэрэгцээтэй байна вэ? Тэр хэмжээний эрэлтийг хангах хангалттай ногоон санхүүжилтийн эх үүсвэр Монгол Улсад байна уу? гэсэн асуултыг тодорхой болгох зорилгоор STeP EcoLab Mongolia Project төслийн хүрээнд ТоС Холбооны захиалгаар Гэрэгэ Партнерс ХХК Монголын нэхмэлийн салбарын ногоон санхүүгийн эрэлтийн судалгааг хийж гүйцэтгэв.

Судалгааны сонирхолтой үр дүнгээс хуваалцвал:

  • Нэхмэлийн салбарын ЖДҮ-үүдийн эрэлт бодит төсөөллөөр 250 тэрбум төгрөг байхад, ЖДҮ-үүдийн хандах боломжтой санхүүжилт буюу нийлүүлэлт 75 тэрбум төгрөг байна.
  • Боломжит 75 тэрбум төгрөгөөс ганцхан ААН 150 сая төгрөгийн зээл авч чадсан.
  • Нэхмэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд үйл ажиллагаагаа байгальд ээлтэй, тогтвортой болгох хүсэлтэй байгаа ч, дийлэнх буюу 80 хувь нь энэ чиглэлд тодорхой алхам хийгээгүй байна.

Дүгнэвэл, зээл санхүүжилтийн нөхцөл, шаардлага нь хэт өндөрөөс гадна нэхмэлийн салбарын онцлогийг тусгаж чадаагүй байдал нь нэхмэлийн салбар дахь ногоон санхүүгийн эрэлт, нийлүүлэлт хангагдахгүй байх нөхцлийг бүрдүүлэх гол шалтгаан болж байна. Харин нэхмэлийн салбарын үйлдвэр, ААН-үүд үйлдвэрлэлээ байгальд ээлтэй явуулах хүсэлтэй ч санхүүжилт авч чадахгүй байдлаас хамааран дорвитой арга хэмжээ авч, байгаль орчны үзүүлэлтээ сайжруулж чадахгүй байна.

Ногоон санхүүгийн зах зээлийн эрэлтийн судалгааны тайланг унших
2-р сарын 20

Тогтвортой ноолуур ба тогтвортой санхүүгийн талаар Sustainable Mongol подкастаас сонсоорой.

Дэлхийн хэмжээнд ноолуурын нөөцийн 40 хувийг хангадаг Монголын ноос ноолуурын салбарт хариуцлагатай үйлдвэрлэл ба хэрэглээг нэмэгдүүлэх, тэдгээрийн олон талт хамтын ажиллагааг сайжруулахаар хийгдэж буй ажлуудыг Sustainable Mongol Podcast-аар онцоллоо. ТоС Холбооны Төсөл хамтын ажиллагааны менежер Э.Нандин-Эрдэнэ, STeP EcoLab Mongolia Project-ийн менежер У.Сарангоогийн хамт тогтвортой ноос, ноолуур гэж юу болох, түүхий эд үйлдвэрлэлийн үе шат бүрт үүнийг хэрхэн шингээж, шаардлагатай байгаа тогтвортой/ногоон санхүүжилтийн асуудлыг хэрхэн яаж шийдэх боломжуудын талаар ярилцлаа.

ТоС Гишүүд, хамтрагчид
3-р сарын 6

Голомт Банк IBEC-тай хамтран “Ногоон төслүүд”-ийг санхүүжүүлнэ

Голомт банк үүсгэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойг тохиолдуулан Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк (IBEC)-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Ногоон төслийг санхүүжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг” -ийг 2020 оны 2 сарын 20-ны өдөр ОХУ-ын Москва хотноо үзэглэлээ. Тус санамж бичгийг байгуулснаар Монгол Улсад байгаль орчинд ээлтэй тээвэр, орон сууц, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хэмнэх гэх мэт технологийг нэвтрүүлэх төслүүдийг санхүүжүүлж “Ногоон Эдийн Засаг”-ийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.

Ногоон зээл

Капитрон Банк Ногоон хэрэглээний зээл гаргаж эхэллээ

2020 оны Тогтвортой Санхүүгийн Манлай байгууллага Капитрон банкнаас "Ногоон үндэс", 10 сая хүртэлх дүнтэй, 12-15%-ийн хүүтэй хэрэглээний зээлийг шинээр нэвтрүүллээ. “Ногоон үндэс” зээлийн хүрээнд:

- Байгаль орчинд ээлтэй Эко автомашины зээл,

- Ус, Цахилгааны хэмнэлттэй ногоон тэмдэглэл бүхий хэрэглээний зээл,

- Агаар, хөрсний бохирдлыг бууруулах байгальд ээлтэй өрхийн зээлүүдийг таатай нөхцөлөөр санал болгож байна.

#Дулаалга

Dulaalga.mn нээлтээ хийж, Жэрэс анхны дулаалгын зээл гаргалаа

Уг вэбсайт нь 8 хувийн хүүтэй эко зээлийн тусламжтайгаар байшингаа дулаалах сонирхолтой айл өрхийн байшингийн дулаан алдагдлыг хэмжиж, хаана дулаан алддагийг нь тодорхойлж, ямар дулаалга хийлгэх болон ямар материал хэрэглэх хэрэгтэй, дулаалгын өртөг, дулаалсны дараах эрчим хүчний хэмнэлтийн тооцоолол зэргийг тооцоолох, банктай холбох зорилготой бүтээгдсэн цогц систем юм. Төслийн болон вэбсайтын талаар илүү мэдээлэл авах сонирхолтой бол энэ линкрүү болон Дулаан шийдэл Facebook хуудсаар зочлоорой.

#ХүүхдийнЭрх

Худалдаа Хөгжлийн Банк "Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд" сургалт зохион байгуулав

Худалдаа хөгжлийн банк НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Хүүхдэд ээлтэй банк болохын тулд Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд сургалтыг зохион байгууллаа.

Өөр тайвандөө.
#Үндэсний Зорилт

Алсын хараа 2050 баримт бичигт тогтвортой санхүүг онцоллоо

Монгол Улсын Засгийн газар Алсын хараа 2050 бодлогын баримт бичгийг боловсруулан өргөн бариад байгаа билээ. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын 2050 он хүртэлх ирээдүйн гучин жилийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх чиглэлүүдийг төлөвлөжээ. Эдгээрийг хэрэгжүүлснээр Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох алсын хараа, төлөвлөгөөтэй юм. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан үндэсний ногоон санхүүгийн тогтолцоог дэмжин хөгжүүлж, олон улсын санхүүгийн механизмыг ашиглан байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг төлөвлөжээ:

6.4.14.Байгальд ээлтэй ногоон төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтарсан үндэсний ногоон санхүүгийн тогтолцоог байгуулж хөгжүүлнэ.
6.4.15. Байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүгийн тогтолцоог бэхжүүлж, тогтвортой бизнесийн зарчмыг банкнаас бусад салбарт нэвтрүүлж, аж ахуйн нэгжийн байгаль орчин, нийгмийн хариуцлагыг өндөржүүлнэ.
6.4.16. Байгальд ээлтэй тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ухаалаг хэрэглээг төлөвшүүлж дэлгэрүүлэх, байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх үндэсний ногоон санхүүгийн тогтолцоо /ногоон банк, ногоон бонд, ногоон бирж, ногоон даатгал
гм/-г шинэ шатанд гаргана.
6.4.17. НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан болон бусад олон улсын санхүүгийн механизмаар дамжуулан сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хаягдлыг багасгах, нөөцийн ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх ногоон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

#Таксономи
Европын Холбооны ногоон таксономи батлагдлаа
4-р сарын 2
Вебинар: Санхүүгийн байгууллага, ногоон бонд гаргагчдын Байгаль орчны мэдээллийн тайлагнал
#НогоонСан
Швейцарийн Ломбард Одиер Банк Уур амьсгалын шилжилтэд зориулсан 260 сая ам.долларын сан үүсгэн байгууллаа
#Боловсрол
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенциос тогтвортой санхүүгийн үнэгүй сургалтыг боловсруулжээ
#Ковид-19
НҮБ-ын Хүүхдийн сангаас корона вирусын үед ажлын байрны сайн туршлагыг нэвтрүүлэх ажил олгогчдод зориулсан зөвлөмж гаргав
#ОлонУлсынОйнӨдөр
#ДэлхийнУсныӨдөр
ТоС гэж юу вэ?
ТоС-ийн тухай

2013-2018 оныг хүртэл ТоС нь "Тогтвортой санхүүжилт" гэсэн үгийн товчлол байж, хэрэгжих хүрээ нь ч түүнтэй дүйж байсан боловч одооноос ТоС нь Тогтвортой санхүү гэсэн үгийн товчлол болж буйг анхаарна уу.

Жил бүр ТоС-ийн Манлайлагч байгууллагыг шалгаруулдаг бөгөөд 2020-2021 оны Манлай байгууллагаар маань Капитрон Банк ажиллаж байна.

ТоС-ийн тухай унших
Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо

Улаанбаатар хот, Монгол Улс

facebook email

Та бидний арга хэмжээнд оролцсон, эсвэл мэйл хаягаа бүртгүүлсэн тул энэ мэйлийг авж байна.

Мэйл авахаас татгалзах
MailerLite