Хүнийг хамгийн сайн идэвхжүүлж урамшуулдаг зүйл бол мөнгө биш. Та ажилтнуудынхаа хэрэгцээ, шаардлагыг мэдэж авснаар тэднийг амжилттай гүйцэтгэл рүү ямар хөдөлгөгч хүч хөтөлж байгааг мэдэх болно. Багийн гишүүдийг тань юу cэдэлжүүлж байгааг мэдэх нь удирдагч хүний үүрэг бөгөөд өдөр тутам өндөр бүтээмжтэй ажилтан болгох эдгээр хөдөлгөгч хүчин дээр тулж ажиллах хэрэгтэй. Амжилттай удирдагчид бүх төрлийн зан төлөвийг ойлгохын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, ямар хөдөлгөгч хүч ажилтныг байгууллагын хамгийн үнэ цэнтэй хэсэг болгодгийг олж тогтооход цаг заваа зориулдаг.
Энэ модулиас та багийнхаа хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзлийг хэрхэн ойлгох, харилцааны зарчмыг ашиглан тэдэнтэй илүү сайн хамтарч ажиллах талаар суралцах болно. Та зарчим тус бүрийг судлан, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилтнуудынхаа үйлдлийг урамшуулж, хоорондын итгэлцлийг бий болгож, тэдний чадавхыг хөгжүүлэх болно.
Модулийн төгсгөлд дараах мэдлэг, чадваруудыг эзэмшинэ:
- ◆ Ажлын орчноо судлан, мотивацийн түвшнийг тогтоох
- ◆ Ажилтнаа идэвхжүүлэх, сэдэлжүүлэх хүчин зүйлүүдийг тодорхойлох
- ◆ Үр ашигтай харилцаа болон итгэлцлийг бий болгох хувь хүний харилцааны зарчмуудыг хэрэгжүүлэх
- ◆ Тодорхой бөгөөд хэмжигдэхүйц эерэг зүйлсийг тодотгох
|