SMEAG May News Can't see images? Click here...

Өдрийн мэнд хүргэе! SMEAG Олон Улсын академи уншигч та бүхэнтэй долоо хоног бүр шинэ соргог мэдээ, мэдээлэлтэй уулздаг билээ. Энэ долоо хоногт ямар гайхалтай зүйлс манай академийн эргэн тойронд болсон талаар хамтдаа мэдэцгээе! ~

Хэрэв мэдээллийн талаар илүү олон зураг, видео үзэхийг хүсвэл доор байрлах холбоос дээр дараарай

Эрхэм хүндэт уншигч танд эрч хүчээр дүүрэн долоо хоногийг хүсье! 😊✨

2019 оны “Хамгийн шилдэг 100 хот” жагсаалтын 12 дугаар байранд Себу хотыг тодорхойлсон байна.  Жагсаалтыг боловсруулахдаа тухайн бүс нутаг, хотын нээлттэй байдал, хөгжил, бизнес болон аж үйлдвэрийн салбарын хөгжил, байгууллага, төрийн дэмжлэг, бизнес эхлэх өртөг, дэд бүтэц, инноваци, эрсдэл, амьдрах нөхцөл зэрэг олон индексийг тулгуур үзүүлэлт болгон шинжилсэн. Эдгээр индексүүдээс харахад Себу хот хэрхэн хурдацтай хөгжиж буй өсөх ирээдүйтэй хот болох нь тодорхой юм. Себу хот нь энэ жагсаалтад багтсан Филиппин Улсын ганц хот биш юм. Филиппин Улсын нийслэл Манила хот 2 дугаар байр, Давао хот 95 дугаар байранд тус тус багтжээ.  

Энэ гайхалтай үйл явдлыг тэмдэглэцгээе!

Австрали Улсын Мельбурн хотод байрлах SMEAG академийн салбар кампус байгуулагдаад 1 жил болж байна. Өнгөрсөн долоо хоногт бусад кампусуудын төлөөлөл, хамтрагч байгууллага болон багш, оюутнуудаараа нэгдэн ойн баяраа дурсамжтай сайхан тэмдэглэсэн. Бидний баярыг нэрийн бялуу, дуу, хөгжим, уух зүйлс болон амтат хоол улам чимж байлаа. Манай кампусын ерөнхий менежер Edward нийт хүрэлцэн ирсэн зочид, менежер, багш, мэргэжилтнүүд болон хамтран ажилладаг байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлсэн гайхалтай сайхан баярын үг хэлсэн. Бид дараа жил 2 жилийн ойгоо илүү олон хамтрагч байгууллагатай угтана гэдэгт итгэлтэй байна. Оюутнуудынхаа англи хэл сурах аялалд илүү их тус дэмжлэг болохоор хичээнгүйлэн ажиллацгаая. 

Ирээдүйн эрүүл иргэнийг бэлтгэхийн тулд SMEAG “Global” ЕБС сурагчиддаа зориулан спорт заал бий болгосон. Фитнес зааланд сурагчид кардио болон хүчний зэрэг хүссэн дасгал хөдөлгөөнөө хийх боломжтой. Эмэгтэй болон жин хасах зорилготой сурагчдад зориулсан тусгай аэробикийн сургалт ордог. 

Өнгөрсөн жилээс эхлэн SMEAG-Capital кампус хичээнгүйлэн амжилттай суралцаж буй шилдэг оюутнуудаа шалгаруулдаг уламжлалтай болсон. 

4 дүгээр сарын ESL by Cambridge, TOEIC, TOEFL, Business English курсуудын  “Шилдэг оюутан”-ууд тодорсон. Шилдэг оюутнууд маань төгсөхдөө онцлох сертификаттай төгсдөг. 

Шилдэг оюутны самбар дээр өөрийн зургаа байрлахыг харах нь оюутнуудад мартагдахааргүй сайхан дурсамж үлдээдэг. 

Оюутнуудад зорилтод оноо авахад нь бэлтгэхэд мэргэжлийн өндөр мэдлэгтэй боловсон хүчин шаардлагатай. Иймээс Филиппин Улс дах  “British Council” байгууллагын албан ёсны төлөөлөгчийн газраас манай сургуулийн IELTS хөтөлбөрийн багш нарт тогтмол сургалт-семиран зохион байгуулдаг. SMEAG академийн багш мэргэжилтнүүд тогтмол шалгалтын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, мэдлэгээр хангагддаг.  

Хоёр өдрийн сургалт-семинараар багш нар IELTS шалгалтад бэлтгэж буй оюутнууд хэрхэн зорилтод оноондоо хүрэх ур чадварт суралцуулах талаар маш дэлгэрэнгүй заасан. Энэ сургалт нь SMEAG академийн хичээлийн байранд 5 дугаар сарын 17-18-ны хооронд 9.00-17.00 цагийн хооронд болж өнгөрсөн.  

Энэ сургалт-семинар нь манай сургуулийн бахархал болсон багш, мэргэжилтнүүдийг тогтмол дадлагажуулан сайжруулдаг сургалтуудын нэгээхэн хэсэг нь юм. 

Ахин нэг орос оюутан SMEAG PTE хөтөлбөрт хамрагдан албан ёсны шалгалтандаа хүссэн оноогоо авч чадлаа. Егор SMEAG Sparta кампусын PTE курст суралцан 79 оноо аван Австрали явах зорилготой хүрэлцэн ирсэн. Сургалтын эхэнд оюутнуудын өгдөг түвшин тогтоох шалгалтад 21 оноо авч байсан бөгөөд 4 долоо хоног суралцсаны дараа тэрээр 79 оноо авах зорилгоо давуулан биелүүлж албан ёсны PET шалгалтад 84 оноо авсан. Егор өөрийн шалгалтын оноогоор бахархаж байгаа бөгөөд дүнгийн задаргааг харахад төгс оноо авахад Сонсох, Ярих чадвар ердөө 4 оноо дутуу байсан. 

Гайхалтай өндөр авах бололцоо олгосон багш болон сургуульд гүнээ талархаж байгаа. РТЕ шалгалтад бэлтгэж буй оюутнууд бие даан SMEAG – PTE Lounge хичээллэхээс гадна мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн багш нараар удирдуулан суралцах нь энэ мэт өндөр үр дүнд хүрэх нөхцөл болдог. 

Бид оюутнуудынхаа өндөр амжилтад үндэслэн итгэл төгс SMEAG PTE хөтөлбөрт суралцахыг урьж байна.   

LEARN ENGLISH

STUDENTS POPULATION PER NATIONALITY

   URL: https://drive.google.com/open?id=1Yf5WOKVCqhJUmUTJa3i_X4vUmoiaCyo4

COMMUNITY

smeag camp

SMEAG GROUP

SMEAG Global Education | Study English | About Us |  SEE MORE

smeag camp

SMEAG PHILIPPINES

SMEAG Global Education | Study English | About Us |  SEE MORE

smeag camp

SMEAG GLOBAL SCHOOL

GAC| Private School | 4th Campus |  SEE MORE

smeag

SMEAG AUSTRALIA

Melbourne Campus | School Facilities | About us SEE MORE

smeag camp

SMEAG JUNIOR CAMP

SMEAG Junior Camp | Study English  |  About Us |  SEE MORE

smeag camp

SMEAG ONLINE

Online Education | Study English  |  About Us |  SEE MORE

Facebook Twitter Youtube Instagram
Department of Tourism

Department of Tourism

Accreditation Number: TCN-RO7- 00000058-2016

SMEAG

info@smenglish.com

032-520-9208

smenglish.com

SHARE FORWARD

Hope you'll have a great month ahead!

Not Interested?

MailerLite