Өдрийн мэнд хүргэе! Өнгөрсөн долоо хоногт SMEAG академийн эргэн тойронд ямар сонирхолтой зүйлс болж өнгөрсөн талаар хамтдаа сонирхоцгооё! ~

Бидний бэлтгэсэн мэдээллийн талаар илүү олон зураг, видео үзэхийг хүсвэл нийтлэлийн доор байрлах холбоос link дээр дараарай!

Та бүхэнд амжилтаар дүүрэн долоо хоногийг хүсье! 😊🎈

Энд хүрэлцэн ирсэн жуулчдын хамгийн дуртай аяллын нэг бол Себу хотын хойд хэсэгт байрлах Ослоб арлын ойролцоо далайн аварга халимтай хамт сэлэх юм. Энэ гайхалтай үлэмж том халимтай хамт сэлэхээр жуулчдаас гадна нутгийн иргэд ч сэтгэл догдлон ирцгээдэг!

Одоогоор бидэнд мэдэгдэж байгаа хамгийн том амтан болох далайн аварга халимтай хамт сэлэхээс гадна тэднийг хамгаалах, устаж үгүй болохоос нь сэргийлэх талаар хамтын хөдөлгөөн хэрэгжүүлдэг билээ. SMEAG академи оюутнууддаа энэ гайхалтай аяллыг санал болгохоос гадна тэднийг хэрхэн хамгаалах боломжтой талаар оюутнуудтай санал солилцдог. Онгон байгалийн бас нэгэн гайхамшиг болох аварга халимыг хамтдаа аварцгаая! Тэдэнтэй хамт сэлэхэд ямар ч аюулгүй бөгөөд аварга халим ихэвчлэн хүмүүсийг анхаардаггүй.

Орой бүрийн 2 цагийн тусгай хичээл, баасан гарагт 4-5 цагийн хотын аялал болон өдөр бүрийн хоолны завсарлагад зориулсан сонирхолтой багийн үйл ажиллагаанаас бүрдэх ЕОР (English Only Program) тусгай хөтөлбөр амжилттай хэрэгжин өндөрлөлөө.

EOP (English Only Program) тусгай хөтөлбөрийн 10 оюутан “Шилдэг оролцогч” сертификатын эзэн болсон. Эхний “Шилдэг оролцогч”-доо өнгөрсөн 5.24-ний Баасан гарагийн төгсөлтийн баяр дээр оюутнууддаа гардуулан өгсөн билээ.

Бидний бэлтгэсэн шинэ тусгай хөтөлбөрт хамрагдсан оюутнууд маань англи хэл өдөр тутамдаа хэрхэн хялбар аргаар сайжруулах боломжтой талаар олон шинэ зүйлс сурсан. SMEAG академид олж авсан мэдлэгээ оюутнууд маань өдөр тутмын амьдрал дээрээ ашиглаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг IELTS шалгалтын бага хуралд  SMEAG Global Education Inc. төлөөлөн R&D менежер Raina Lee, Leeah Park болон R&D мэргэжилтэн Rutchelle Lupiba оролцсон. Бага хурлыг Филиппин Улсын хэмжээнд IELTS шалгалт зохион байгуулах албан ёсны эрхтэй академиуд хамтран зохион байгуулдаг билээ.  

2019 оны 5 дугаар сарын 22-нд “F1” зочид буудалд энэ жилийн IELTS бага хурал амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн бага хурал IELTS шалгалт албан ёсоор зохион байгуулдаг Филиппин Улсын байгууллагуудаас гадна гадаад академи болон сургалтын төвүүд өргөн оролцон турш солилцсоноороо онцлог байлаа.

Манай SMEAG Global Education Inc. академи British Council байгууллагын албан ёсны эрхтэй үйл ажиллагаа явуулж буй улсын хэмжээний бүх сургалтын төв, академиудаас амжилтаараа 2 дугаар байранд жагслаа. SMEAG академийн сургалтын алба болон багш нартаа халуун баяр хүргэе! Энэ эрчээрээ үргэлжлүүлэн амжилт өөд хамтдаа алхацгаая!

SMEAG академи нь албан ёсны шалгалт, тест болон хөндлөнгийн үнэлгээний байгууллагуудтай нягт хамтын ажиллагаатай билээ. Эдгээр байгууллагуудын нэг бол Hopkins International юм. Тус байгууллага нь албан ёсны TOEIC шалгалтын интернет холболт болон цахим аюулгүй ажиллагааг хариуцдаг ETS (Educational Testing Service) байгууллагын Филиппин Улс дах төлөөлөгчийн газар нь билээ. SMEAG академийн Capital кампус энэ шалгалтын зохион байгуулах, авах албан ёсны эрх аван олон жил амжилттай хамтран ажиллаж байна.  

2019 оны 5 дугаар сарын 22-нд Hopkins International байгууллагын Ерөнхий менежер ноён Walen Tan манай сургуулийн гуравдах кампустай биечлэн танилцсан. Capital кампус нь Себу хот дах ETS байгууллагын албан ёсны зөвшөөрөлтэй албан ёсны тестийн төв юм.

Ноён Tan манай сургуулийн зохион шалгалт зохион байгуулалтын түвшин ихэд сайшаагдсанд бид их баяртай байгаа билээ.

SMEAG академийн дөрөвдэх кампус болох “Global” ерөнхий боловсролын сургуулийн хэрэгжүүлдэг эрчимжүүлсэн IELTS хөтөлбөр өндөр үр дүн үзүүлж байна. Нэвтрүүлж эхлээд удаагүй байгаа ч өндөр үр дүн үзүүлж байгаа энэ  хөтөлбөрт Вьетнам Улсаас 110 сурагч суралцахаар хүрэлцэн ирээд байна.

Эрчимжүүлсэн IELTS хөтөлбөр нь сурагчдын англи хэлний суурь мэдлэгийг сайжруулахдаа бичих, ярих чадвар дээр суурилсан сургалт ордог. Сурагчдын мэдлэгийг тогтмол үнэлэх зорилгоор долоо хоног тутмын IELTS Mock шалгалт авдаг. Тогтмол шалгалт авснаар сурагчид өөрсдийн мэдлэгийг бодитоор үнэлэн, сайжруулах хэрэгтэй ур чадварууддаа анхаарах боломж олгодог. Багш нар сурагчдад зөвхөн онолын мэдлэг заахаас гадна шалгалтын өмнөх сэтгэл зүй, шалгалтын техник зэрэг олон талт практик дээр суурилсан мэдлэг олгодог.

Сурагчиддаа чанартай мэдлэг олгохын тулд чанартай багш нарийн баг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Манай сургуулийн эрчимжүүлсэн IELTS хөтөлбөрийн багш нар багшлахын эрхийн шалгалтаас гадна British Council байгууллагын хэрэгжүүлдэг багшийн мэргэжил ур чадвар дээшлүүлэх сургалтад тогтмол хамрагдан мэргэжил дээшлүүлдэг.

SMEAG GROUP

SMEAG Global Education | Study English |  SEE MORE

SMEAG PHILIPPINES

SMEAG Global Education | Study English |  SEE MORE

GLOBAL SCHOOL

GAC| Private School | 4th Campus |  SEE MORE

JUNIOR CAMP

SMEAG Junior Camp | Study English  |  SEE MORE

SMEAG AUSTRALIA

Melbourne Campus | Learn English | SEE MORE

SMEAG ONLINE

Online Education | Study English  |  SEE MORE



SMEAG

info@smenglish.com

032-520-9208

www.smeag.com

You received this email because you signed up on our website or made a purchase from us.

Unsubscribe
MailerLite